Даатгалын хялбаршуулсан систем,
Бүх даатгал нэг дор...

Хэрэглэгч та АвтоДаатгал аппликэйшнийг гар утсандаа татаж суулган машины, өөрийн болон
жолоочийн мэдээллийг бидэнд илгээснээр гар утаснаасаа хаанаас ч, хүссэн цагтаа машины
болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулах боломжтой боллоо.

 

Хялбар

АвтоДаатгал аппликейшнээс Та шаардлагатай мэдээллийг өөрөө оруулан, эсвэл иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний зургийг нь дараад л жолоочийн хариуцлагын болон машины даатгалд даатгуулах хүсэлт илгээж даатгуулах боломжтой.

Цаг хугацаа хэмнэнэ

Их хотын замын түгжрэл, зогсоол олдохгүйн бэрхшээлийг мэдрэхгүй. Хаанаас ч, хүссэн цагтаа даатгуулж, хүссэн газартаа гэрээгээ хүргүүлэн авах боломжтой. Та өөрийн бусад ажилдаа цагаа зориул, бид таны даатгалын асуудалд цагаа зориулья.

Нэмэлт төлбөргүй

АвтоДаатгал аппликейшнээс даатгуулах хүсэлт илгээн даатгуулах, гэрээгээ хүссэн газраа хүргүүлэн авах, нөхөн төлбөрийн зөвлөгөө авах зэрэг үйлчилгээнд та нэмэлт төлбөр төлөхгүй, зөвхөн даатгалын хураамжийг л төлөхөд хангалттай.

Даатгалын гэрээгээ удирдах

Та жолоочийн даатгалын гэрээнд жолооч нэмэх, машины зээлийн барьцаанд тавьсан, зээлийн барьцаанаас чөлөөлсөн, машинаа зарсан тохиолдолд гэрээгээ цуцлах, шинээр даатгуулах боломжтой.

Нөхөн төлбөрийн зөвлөгөө

Та ослын үед АвтоДаатгал аппликэйшнээс шуурхай албадын утас, осол болсон тохиолдолд авах арга хэмжээ зөвлөгөөг авахаас гадна ослын зургийг авч баталгаажуулан, нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргах боломжтой.

Харьцуулах

АвтоДаатгал аппликейшнээс Та даатгалын компаниудын машины даатгалын бүтээгдэхүүн, хамгаалалтыг өөрийн эрсдлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн харьцуулах боломжтой.

Хамтрагч Даатгалын компаниуд