Ренессанс Групп ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгосон даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монголын даатгалын зах зээл дээр Даатгуулагчийг төлөөлж, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж, эрсдлийн удирдлагын болон даатгалын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 

Бидний зорилго

Даатгалын компанитай байгуулах даатгалын гэрээнд Даатгуулагчийг төлөөлж оролцон эрсдлийг шилжүүлсэнээр Даатгуулагч аливаа эрсдэл, хохирлыг санхүүгийн хүндрэлгүйгээр даван туулах

Манай үйлчилгээ

Бид даатгалын гэрээнд зуучлагч болон Таныг төлөөлж оролцсоноор доорх мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой болно.

Харилцагчид учирч болох бодит болон боломжит хохирлыг илрүүлэн, тухайн эрсдлийг бууруулах, шилжүүлэх, багасгахад Танд мэргэжлийн зөвлөгөө өгнө.

Таны болон танай байгууллагын хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц хамгийн зөв даатгалын хамгаалалтыг, хамгийн боломжит хураамжаар олж өгнө. Даатгалын компаниудаас хүлээн авсан үнийн санал, даатгалын хамгаалалтыг зохих зөвлөмжийн хамт Танд хүргүүлж хамтран ажиллана.

Даатгалын тохиолдол бий болоход хохирлоо хэрхэн нэхэмжлэх талаар Танд  болон танай байгууллагад мэргэжлийн зөвлөгөө өгч, хохирлын баримт бичгийг бүрдүүлэх, даатгалын компаниас нөхөн төлбөрийг шуурхай гаргуулахад бид Таны төлөө ажиллана.  

Бид даатгалын гэрээ байгуулах үед оролцсоноор Харилцагчдад бий болох давуу талууд:

Ренессанс Групп ХХК нь даатгалын хялбаршуулсан систем болох АвтоДаатгал (Auto Daatgal) гар утасны аппликэйшн, МинийДаатгал – www.mydaatgal.mn онлайн даатгалын вэбсайтын эзэмшигч юм.

 
Хамтрагч Даатгалын компаниуд