Бид Монголд анх удаа даатгалын нэгдсэн www.mydaatgal.mn онлайн даатгалын системийг нэвтрүүллээ.
Хялбар – 24/7

Хэрэглэгч хаанаас ч , хэзээ ч өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг доор харьцуулан сонголтоо хийж даатгуулах боломжтой боллоо.

Цаг хугацаа хэмнэнэ

Их хотын замын түгжрэл, зогсоол олдохгүйн бэрхшээлийг мэдрэхгүй. Хаанаас ч, хүссэн цагтаа даатгуулж, даатгалын гэрээ таны имэйл хаягаар хүргэгдэнэ.

Нэмэлт төлбөргүй

Та онлайн даатгалаар даатгуулахад даатгалын компани дээр биеэр очиж даатгал хийлгэхэд төлдөг хураамжийг л төлнө, ямар ч өөр нэмэлт төлбөр төлөхгүй.

Даатгалын гэрээгээ удирдах

Та өөрийн даатгалын гэрээгээ сунгах, цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах, даатгалын тохиолдол бүртгүүлэх зэргээр даатгалын гэрээнүүдээ удирдах боломжтой.

Харьцуулах

МинийДаатгал вэбсайтаас та даатгалын компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн эрсдлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн харьцуулах боломжтой.

Хамтрагч Даатгалын компаниуд:

Монгол Даатгал, Ард Даатгал, Тэнгэр Даатгал, Бодь Даатгал, Монре Даатгал, Практикал Даатгал, МИГ Даатгал, Номин Даатгал, Соёмбо Даатгал, Мандал Даатгал

Онлайн даатгалын бүтээгдэхүүн
  • машины даатгал
  • жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
  • жолоочийн хариуцлагын нэмэлт даатгал
  • гэнэтийн ослын даатгал – гэр бүлийн гэнэтийн ослын даатгал, хүүхдийн гэнэтийн ослын даатгал, хурдан морь унаач хүүхдийн даатгал, оюутны даатгал
  • гадаадад зорчигдын даатгал
  • олон улсын эрүүл мэндийн даатгал
  • эд хөрөнгийн даатгал - гэр, хашаа байшин, хувийн орон сууц, зуслангийн байшин, тавилга, цахилгаан хэрэгсэл
Хамтрагч Даатгалын компаниуд